Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

"Burberry" ашгаа нэмэгдүүлэхийн тулд зардлаа танаж эхэллээ

2017 оны 5 сарын 20

Хувцас загварын брэнд “Burberry”-ийн санхүүгийн жилийн ашиг таван хувиар буурч, 394.8 сая фунт стерлинг болсон байна. АНУ болон Хонгконгт борлуулалт тааруу байсан нь тус компанийн ашиг буурахад нөлөөлжээ. Ашгаа нэмэгдүүлэх зорилгоор “Burberry” компани зарим салбар дэлгүүр болон онлайн дэлгүүрүүддээ шинэчлэл хийж зардлаа бууруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд өнгөрсөн онд зардлаа 20 сая фунт стерлингээр танасан бол 2018 онд 50 фунт стерлингийн хуримтлал бий болгоно гэж мэдэгдээд байна. Түүнчлэн “Burberry” сүрчиг, гоо сайхны бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ зогсоож, энэ бизнесийнхээ франчайзинг эрхийг АНУ-ын "Coty" группт өгнө гэдгээ энэ оны эхэнд мэдэгдээд байсан юм. Үүнээс гадна Марко Гобетти “Burberry”-ийн Гүйцэтгэх захирлаар ирэх долоодугаар сараас эхлэн ажиллана. Зардлаа танаж байгаа нь шинэ Гүйцэтгэх захиралд брэндийн нэр хүндийг өргөхөд нь түлхэц болно гэж тус компани мэдэгджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43679
0 эможи
keyboard_arrow_up