Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ӨНӨӨДӨР: Автомашингүй өдөр

2017 оны 5 сарын 20

Автомашингүй өдөр буюу “Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээн өнөөдөр зохиогдож байна. Тус тэмцээнд оролцохоор 30 мянган иргэн бүртгүүлээд байгаа. Тэмцээнд оролцогчид 5, 10, 21, 42 км-ын зайд гүйнэ. мөн “Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцогчдын дунд азын сугалаа явагдаж, тэмцээнийг дэмжигч байгууллагуудын шагнал болон нийслэлийн усан спорт сургалтын төвүүд, спорт зааланд хичээллэх эрхээр шагнана.

Автомашингүй өдрийн нээлтийн үеэр төв талбайд Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны нээлттэй хаалганы өдөр болно. Үүнтэй зэрэгцэн "Хүүхэд бүрийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье" шохойн зургийн уралдааныг өнөөдөр 12.00-14.00 цагийн хооронд Спортын төв ордны урд талын автозам дээр зохион байгуулна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43675
0 эможи
keyboard_arrow_up