МАРГААШ НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ БОЛНО
2017 оны 5 сарын 20
Ээлжит EBARIMT сугалааны тохирол маргааш болох бөгөөд “Боловсрол” телевизээр 19:30 цагаас шууд дамжуулна.
Иргэд сугалааны тохиролд оролцохын тулд өнөөдөр 23:59 цагаас өмнө дөрөвдүгээр сарын 1-30-ны өдрүүдэд хэвлэгдсэн баримтуудаа ebarimt.mn болон 131313 тусгай дугаарт мессеж илгээн бүртгүүлж сугалаандаа оролцох юм.
Энэ оны хувьд супер сугалааны шагналын эзэн тодроогүй байгаа бөгөөд тул шагналын сан 250 сая төгрөг болсон байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
43673
0 эможи





