Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Нэр дэвшигчид энэ сарын 27-нд үнэмлэхээ гардана

2017 оны 5 сарын 18
Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг сонгуулийн төв байгууллагаас албан ёсоор зарлав. Энэ удаагийн ээлжит сонгуульд парламентад суудалтай гурван нам өрсөлдөх юм. Анхдагч улс төрийн хүчин буюу МАН-аас дарга М.Энхболд нь, АН-аас УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, МАХН-аас УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар нар нэр дэвшихээр болжээ. Тэдэнд нэр дэвших, өрсөлдөх эрхтэй болсныг илтгэх үнэмлэх гардуулах ажлыг энэ сарын 27-нд зохион байгуулж, олон нийтэд зарлахаар тогтсон байна..
СЕХ-ны ажлын албаны дарга Ц.Болдсайхан “Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудын саналыг ирэх сарын 11-нд авна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1983 сонгуулийн хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Тодруулбал, 22 аймаг 339 сум, дүүрэгт сонгуулийн хороо байгуулсан. Сум дүүрэг болон иргэдийн хурлын тогтоолоор зурагт хуудаст байршуулах 23500 орчим газрыг тогтоогоод байна. Сонгуулийн зардлын хэмжээг намууд 6.8 тэрбумаар, нэр дэвшигчийн хувьд 3.9 тэрбум төгрөгт багтаахаар тогтоосон. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодод 183 хүн томилогдон ажиллаж байгаа. Хэсгийн хороо буюу санал авах байр энэ сарын 27-ноос өмнө байгуулагдах ёстой” гэсэн мэдээллийг өглөө.
Дээрх мэдээллийг өгсний дараа цөөн асуултад хариу авсан юм. 
-Нэр дэвшигчдийг саналын хуудаст ямар дарааллаар бичиж байгаа вэ. Намуудын байгуулагдсан он дарааллаар уу?
-Үгүй. УИХ-д хэр олон суудал байна тэр дарааллаар бичиж байгаа. Тодруулбал, МАН, АН, МАХН гэсэн дараалалтай бичигдэх болно. 
-Саналын хуудсаа хэзээ хэвлэж, хэсгийн хороо, санал авах байрт хүргэх вэ?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлэх ажлыг хариуцсан ажлын хэсэг байгуулагдах болно. Тэгэхээр нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 27-нд гардуулах учир цаг хугацааны хувьд саналын хуудсыг хэвлэх боломж тухайн өдрөөс эхлэн нээгдэнэ гэсэн үг. Саналын хуудас хэвлэгдсэний дараа хуудсаа санал авах өдрөөс гурван хоногийн өмнө санал авах байруудад хүргүүлнэ.
-Нэр дэвшигчид сонгуулийн зардлаа босгохоор хандив цуглуулж таарна. Үүнд хяналтаа тавих механизм нь?
-Нэр дэвших үнэмлэхээ гардаж авсны дараа хандивын данс нээх юм. Данс нээсэн талаараа ТЕГ, СЕХ, Аудитын газарт мэдэгдэнэ. Хандивын хувьд хуулийн этгээд 15 сая, иргэн гурван сая хүртэлх төгрөгийн хандив өгч болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43604
0 эможи
keyboard_arrow_up