Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Үүнийг хэрэглэснээр та 10 насаар залуу харагдах болно!

2017 оны 5 сарын 16

Таны гэрт байгаа хүнсний зүйлийг ашиглан арьс чангалах сайн чанарын маск хийх аргыг танилцуулж байна. Үр дүнд итгэх эсэх нь танаас шалтгаална.

Танд хэрэгтэй зүйл:

  • Тал гадил
  • Тарагт хутгасан 3 амны халбага овьёос
  • 1 амны халбага зөгийн бал
  • 1 өндөг
  1. Гадилаа нухалж өндөг, зөгийн бал, овьёостой холино.  
  2. Маск түрхэхээсээ өмнө нүүрээ сайн цэвэрлэх хэрэгтэй.
  3. 10-15 минут нүүрэн дээрээ байлгана.

Гадил арьсанд хэрэгтэй олон төрлийн тэжээллэг зүйлс агуулсан. Мөн эдгээр нь үрчлээний эсрэг сайн үйлчилгээтэй гэсэн нь батлагдсан.

Зөгийн бал арьсыг шаардлагатай чийгээр хангахад тусалдаг. Тараг дахь сүүний хүчил, овьёостой нэгдэж арьсанд шаардлагатай хамгаалалтын давхарга үүсгэдэг.  

Хүн бүхэн энэ маскийг хэрэглэх боломжтой. Бүх төрлийн арьсанд тэжээл өгдөг, өдөр бүр хэрэглэсэн ч болно.

Ямар нэгэн химийн бодис агуулаагүй байгалийн гаралтай маск учир үр дүн нь шууд гарахгүй бөгөөд, та тэвчээртэй маскаа хийж хэрэглэснээр хэсэг хугацааны дараа үр дүнг нь мэдрэх болно!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43539
0 эможи
keyboard_arrow_up