Галт тэрэгний тасалбарыг интернэтээр захиалж болно

Зам тээврийн салбарын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгож, иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж, санал бодлыг нь сонсох зорилгоор энэ сарын 24-25-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдрийг” зохион байгуулах гэж байна.
Өдөрлөгийн үеэр мэргэшсэн жолоочийн шалгалт, лавлагаа өгөх, онлайн тасалбар борлуулалтын системийн үйл ажиллагаатай танилцах, улс, хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлтийн үйлчилгээний талаарх мэдээллийг нэг дороос цогцоор нь өгөх аж.
Түүнчлэн МИАТ ТӨХК-ийн катеринг буюу хоолны үйлчилгээний амталгаа, билет захиалгын үйлчилгээг авахаас гадна АН-2, ТВС-2 зэрэг онгоцууд тус өдөрлөгийн сонирхолтой үзүүлэнгийн нэг болох бөгөөд хуучин автомашины үзэсгэлэн, шинэ техник технологийн үзэсгэлэн, хонжворт сугалааны үйл ажиллагаа зохион байгуулна.




