Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр Үндэсний музей гэр бүлээрээ ирсэн зочдод үнэгүй үйлчилнэ

2017 оны 5 сарын 15

Дэлхий нийтээр жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг "Гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тэгвэл энэхүү өдрийг тохиолдуулан Mонголын үндэсний музей, Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газартай хамтран энэ сарын 15-нд буюу өнөөдөр гэр бүлээрээ музей үзэхээр ирсэн үзэгчдэдээ үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ.

Тус музей нь монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг товчлон үзүүлсэн үзвэрийн 10 танхимтай ажээ.

Мөн музейн сан хөмрөгтөө 56 мянган үзмэртэй, үндэсний хэмжээний тэргүүлэх музей бөгөөд Монгол улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг хадгалж, дэлгэн үзүүлдэг эрдэм шинжилгээний судалгаа сурталчилгааны төв байгууллага юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43486
0 эможи
keyboard_arrow_up