Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Ulaanbaatar book fair” номын өдөрлөг эхэллээ

2017 оны 5 сарын 12

Сүхбаатарын талбайд өнөөдөр “Номын соёлт ертөнц” ТББ “Эмпати ертөнц” ХКК-тай хамтран  “Ulaanbaatar book fair” номын өдөрлөгийг зохион байгуулж байна. Нийслэлийн соёл урлагийн газар, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Монцамэ агентлаг, Монгол кино нэгтгэл, Хаан банк, Ганаа майхан зэрэг байгууллага үйл ажиллагаагаараа дэмжин ажиллаж байгаа аж.

“Ulaanbaatar book fair”-аар монголын ном бүтээгчид, гадны соёлын байгууллага, хэвлэн нийтлэгчид мэдээллээ түгээх, харилцан соёлын солилцоо өрнүүлэхэд чиглэгдэнэ. Ном бүтээгч, уншигчдын нэрлэж заншиснаар хаврын номын баяр маань өнгөрсөн жилээс олон улсын номын баяр хэмээн нэрлэгдэх болсон.

21 дэх “Ulaanbaatar book fair” олон улсын номын баярын арга хэмжээний онцлох сонирхолтой үзүүлбэр бол “Хорвоогийн олон өнгө” олон улсын хэл соёлын их наадам, их зохиолч Ч.Лодойдамбын 100 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүд юм. “Номын соёлт ертөнц” ТББ-аас номын баярын арга хэмжээг 21 дэх удаа, “Эмпати ертөнц ХХК”-аас олон улсын хэл соёлын их наадмыг Монгол улсад гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэ жилийн номын баярт АНУ, Франц, Солонгос гэх зэрэг соёлын байгууллага ном бүтээл, хэл соёлоо сурталчлан оролцож байгаа бол 18 улсын хүүхэд залуус, Улаанбаатар чуулга, Монгол кино нэгтгэл урлагийн тоглолтоо толилуулна.

Номын баярын өдөр:

1. International book fair нэвтрүүлэг бэлтгэх

2. Баярын тухай фото судалбар бэлтгэх

3. “Номын ертөнц” сэтгүүлийн тусгай дугаар

4. Ч.Лодойдамба-100 дүрийн тоглолт

5. Хорвоогийн олон өнгө урлагийн тоглолт

6. Улаанбаатар чуулгын тоглолт

7. Явуулын номын сангийн үйлчилгээ

8. Хотын нийтийн номын сангуудын өдөрлөг

9. Олон улсын номын сангийн чиг хандлага, үйлчилгээ уулзалт

10. Цахим номын сангийн өнөөгийн чиг хандлага танилцуулга

11. Монгол дахь гадаадын соёлын төвүүдийн үзэсгэлэн

12. Book art үзэсгэлэн

13. Уран бичлэгийн үзэсгэлэн

14. Номын тэмдэглэлийн үзэсгэлэн

15. Шинэ номын нээлт, танилцуулга

16. Зохиолчдын гарын үсэгтэй, хямдралтай худалдаа

17. Орон орны хэлээр яруу найргийн уншлага

18. Номын клубын өдөрлөг

19. Циркийн үзүүлбэр

20. Номын хандив цуглуулах

21. “80 номын уналт” хөгжөөнт тоглоом тус тус болох нь ээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43445
0 эможи
keyboard_arrow_up