ФОТО: Шилдэг 150 аж ахуйн нэгжид Талархал гардуулав
Өнөөдөр 2014-2016 онд үйлдвэрлэлийн осол гаргаагүй, 2012-2016 онд ажлын байраа тогтвортой хадгалсан 150 аж ахуйн нэгжид Талархал гардуулав.

Улсын хэмжээнд 2014-2016 онд үйлдвэрлэлийн осол гаргаагүй 21 мянган аж ахуйн нэгж, 2012-2016 онд ажлын байраа тогтвортой хадгалж, ажилтнаа халаагүй 8.7 мянган ажил олгогч байгаа юм. Дээрх байгууллагуудаас шилдгийн шилдгээр шалгарсан 150 аж ахуйн нэгжид ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг Талархал гардуулсан юм.

Шилдэг 150 аж ахуйн нэгжийн ТОП-5 байгууллагаар “Мобиком”, “АПУ”, “Саусгоби Сэндс”, “Мөнхийн Баян Гал” компани болон ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба шалгарчээ. Үүний дараа Хаан банк, Хас банк, Скайтел зэрэг байгууллагууд жагсаж байгаа юм.
Гэрэл зургийг MPA.mn

.jpg)










