Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд бялуу, нарийн боовны үйлдвэрлэл явуулж байжээ

2017 оны 5 сарын 10

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын баталсан 02-12/92 тоот удирдамжийн дагуу нэр бүхий бялуу гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар НМХГ-аас үйл ажиллагааг нь зогсоосон дутуу баригдсан барилгын нэгдүгээр давхарт бялуу, нарийн боовны үйлдвэрлэл явуулж байсныг илрүүлж, стандарт эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд үйлдвэрлэсэн найман ширхэг бялуу, 104 ширхэг пироженийг газар дээр нь устгав.

Мөн хяналт шалгалтаас зайлсхийсэн аж ахуйн нэгжид “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн холбогдох заалтын дагуу 960,0 төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулж, хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоолоо. Иймд иргэн та хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа тухайн бүтээгдэхүүний шошгын мэдээллийг /үйлдвэрийн нэр, хаяг, бүтээгдэхүүний хадгалах нөхцөл, хугацаа, үйлдвэрлэсэн он сар, өдөр, бүтээгдэхүүний найрлага, тэжээллэг чанар, хэрэглэх арга / бүрэн гүйцэд уншиж худалдан авч байхыг анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43386
0 эможи
keyboard_arrow_up