Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Эрчим хүчний салбарын спортын их наадам 2017”-д 1000 гаруй тамирчин өрсөлдөж байна

2017 оны 5 сарын 09

Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ онд тохиож буй  бөгөөд энэ хүрээнд спортын их наадам зохион байгуулж байна. Салбарын 41 байгууллагын 1000 гаруй тамирчин гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, ширээний теннис, билльярд зэрэг таван төрөлд өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна.

“Эрчим хүчний салбарын спортын их наадам 2017” нээлтийн үеэр Эрчим хүчний сайд П.Ганхүү тамирчдад амжилт хүсч, салбарынхаа нэрийг өндөрт өргөж явахыг хүсэв.

Тус мэндчилгээнд “Эрчим хүчний салбарын 95 жилийн ойн нэрэмжит спортын баяр наадамд оролцож байгаа салбарын төрийн болон хувийн хэвшлийн компаниуд, нийт ажиллагсад, тамирчид, хамт олондоо Эрчим хүчний яамны сайдын зөвлөлийн гишүүдийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, мэндчилж байна.

2017 он бол Монгол Улсад түлш, эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ой тохиож байгаа  бөгөөд энэхүү 95 жилийн ойн арга хэмжээний хүрээнд спортын 5 төрлөөр салбарын хамт олон, байгууллагуудын дунд уралдаан тэмцээн зохион байгуулах ажиллагааг нээхэд бэлэн болоод байна.

Эрчим хүчний салбарын хамт олон өнгөрсөн 95 жилийн хугацаанд улс орныхоо хөгжил, ард иргэдийнхээ амгалан тайван байдлын төлөө цахилгаан, дулааны эрчим хүчээр тасралтгүй, найдвартай, аюулгүй хангаж ирсэн бөгөөд нийгмийн хөгжлийн явцад салбарын материаллаг баазыг бэхжүүлэх, хүчин чадал, техник, технологио байнга шинэчлэн, өргөтгөж, хөгжүүлж ирсэн, цаашид ч салбарын бодлогын хүрээнд Дэлхийн жишигт нийцсэн шинэ үеийн техник, технологийг нэвтрүүлж улс орныхоо хэтийн хөгжлийг хангахаар ажиллаж байна.

Энэ түүхэн цаг хугацаанд үе үеийн ахмадууд, инженерүүд, ажилтан албан хаагчид, өөрийн оюун ухаан авьяас чадвар, хүч хөдөлбөрөө харамгүй зориулж, хөдөлмөрлөж ирсэн Та бүхэндээ талархал илэрхийлье.

Манай салбарын хамт олон түлш, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ спортын чиглэлээр баг тамирчдыг системтэй бэлтгэл, сургуулилт хийлгэн, улс орны уралдаан тэмцээнд амжилттай оролцож, улмаар тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд улс орноо төлөөлөн оролцон өндөр амжилт гаргаж байгааг хэлэхэд баяртай байна.

Үндсэн үүрэгт ажлынхаа хажуугаар спортын тодорхой чиглэлд баг тамирчдыг бэлтгэж, амжилттай зохион байгуулж байгаа, улмаар салбарын хамт олны нэр хүндийг өндөрт өргөж байгаа “Хасу мегаватт”, “УБЦТС”, “ЦДҮС”, “ДЦС-4”, “ДЦС-3”, “ДДЦС”-ын хамт олонд баяр хүргэж, цаашдын спортын арга хэмжээнд өндөр амжилт ерөөе.

Өнөөдрийн энэ 95 жилийн ойн арга хэмжээний спортын наадамд 41 байгууллагын 1000 гаруй тамирчид оролцож байгаа бөгөөд цар хүрээ өргөн, өрсөлдөөн ихтэй болж байна.  Та бүхэндээ 4 өдрийн турш зохиогдох спортын төрлүүдэд өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөж, 95 жилийн ойн спортын баяр наадмыг нээснийг мэдэгдье” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43349
0 эможи
keyboard_arrow_up