Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 87 жолоочийг журамлажээ

2017 оны 5 сарын 08

Амралтын өдрүүдээр Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 87 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажиллаа.

Энэ сарын 6,7-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албанд нийт 623 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 451 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 2 хүний амь нас хохирч, 20 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 10, мөргөлдсөн 23, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэн. Зам тээврийн осолд 4 хүүхэд өртсөн байна.  

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг Драгон төвийн хойд 23В байрны хойд замд H.Insight маркийн автомашины жолооч А нь гэрийнхээ гадаа тоглож байсан явган зорчигч 8 настай А-г мөргөж гэмтээсэн.

Баянгол дүүргийн нутаг Нарны хорооллын 13-р байрны урд замд T.Prius маркийн автомашины жолооч Т нь байрныхаа гадаа ээжтэйгээ хамт тоглож байсан 3 настай А-г мөргөж гэмтээсэн.

Орон нутагт, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгоо багийн нутаг Бэл гэх газрын асфальтан замд T.Will маркийн автомашин онхолдож, зорчигч О-н амь нас хохирсон.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43307
0 эможи
keyboard_arrow_up