Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Автобусны карт цэнэглэх 47 цэг шинээр байгуулжээ

2017 оны 5 сарын 08

Нийтийн тээврийн автобусны бэлэн мөнгөний хайрцгийг өнгөрсөн сараас хурааж, цахим картын системд шилжүүлсэн билээ. Зорчигчид зөвхөн картаар нийтийн тээвэрт зорчдог болсноос хойш бэлэн мөнгөтөй холбоотой санад гомдол багассан.

Харин карт цэнэглэх цэг хүрэлцэхгүй байгаа талаар гомдол, санал ирсээр байгаа аж. Тиймээс энэхүү карт борлуулах, цэнэглэх, эрх бүхий худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваариас ихээхэн шалтгаалдаг. Үүнийг шийдвэрлүүлэхийн тулд “Улаанбаатар смарт карт” компани зарим цэгүүдтэй гэрээгээ цуцалж, шинээр өөр газруудтай хамтарч ажиллаж эхэлсэн байна.

Тухайлбал, өнгөрсөн сарын 1-нээс 32 цэгийг татан буулгаж, шинээр 47 цэг байгуулжээ. Ингэснээр карт цэнэглэх 467 цэгтэй болжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43278
0 эможи
keyboard_arrow_up