Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Barilga Expo 2017” Барилгын материал, дэвшилтэт технологийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийж байна

2017 оны 5 сарын 05

“Barilga Expo 2017” олон улсын үзэсгэлэн яармаг Барилгын материал, дэвшилтэт технологийн чиглэлээр өнөөдөр Мишээл Экспод нээлтээ хийж байна.
Нэг их наяд орчим төгрөгөөр хэмжигдэж байгаа барилгын материалын дотоодын зах зээлд одоогийн байдлаар 11 төрлийн 700 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр үйлдвэр жил бүр “Barilga Expo”  хэмээх нэгэн дээвэр дор цугларан, хэрэглэгч, худалдан авагчдад үйлчилдэг билээ.
Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог нь дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгчид, эрдэм шинжилгээний ажилтнуудын шинэ нээлт, санал санаачлагыг танилцуулж буй юм. Мөн энэ үеэр өөрсдөө байшингаа хэрхэн барих болон түүний төсөв тооцоо, сүүлийн үеийн бүтээгдэхүүний тухай сургалт, семинарууд болно.
Үзэсгэлэнд 80 гаруй ААН-үүдийн 1000 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн оролцож байна.
Хэрэглэгч та гэртээ засвар хийж байгаа бол, шинэ содон бүтээгдэхүүн хайж байгаа бол, чанартай бөгөөд үнэ хямдаас нь авах гэж буй бол та “Barilga Expo 2017” олон улсын үзэсгэлэн яармагийг зориорой. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43256
0 эможи
keyboard_arrow_up