Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр “Яармагийн түр гүүр”-ийн хөдөлгөөнийг хязгаарлана

2017 оны 5 сарын 06

Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, Туул гол дээгүүр байрлах Яармагийн түр гүүрийн хөдөлгөөнийг маргааш өглөө 10:00 цагаас эхлэн оройн 20:00 цагийн хооронд хааж, туршилт, шинжилгээний ажлыг гүйцэтгэх юм байна. Тус гүүр нь 2014 онд ашиглалтад орсон бөгөөд олон улсын стандартаар гурван жил ашиглах ёстой. Гэвч БНХАУ-ын  хөнгөлөлттэй зээлийн хүрээнд баригдах Яармагийн шинэ гүүр ашиглалтад ортол дахин хоёр жилийн хугацаанд тус гүүрийг зайлшгүй ашиглах шаардлага тулгарч байгаа аж.

БНХАУ-ын  хөнгөлөлттэй зээлийн хүрээнд баригдах Яармагийн шинэ гүүр ашиглалтад ортол дахин хоёр жилийн хугацаанд тус гүүрийг зайлшгүй ашиглах шаардлага тулгарч байгаа.

Замын хөдөлгөөний ачаалаас шалтгаалан стандартын дагуу нэг эгнээгээр зорчих ёстой тус гүүрийн даац хэтэрч, хэд хэдэн удаа осол гарч эвдэрсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ны өдөр тус түр гүүрээр зорчиж явсан 92-71 УНЕ улсын дугаартай “Хово” маркийн ачааны авто машины урд талын дугуй салж, гүүрийн хайс, дугуй цохигч, даацын панеллийг мөргөж гэмтээсэн.  Эдгээр зөрчлүүд нь түр гүүрийн ашиглалтын байдалд ноцтой асуудал үүсгэж байгаа тул гүүрийг түр хааж, “Техник ашиглалтын түвшин тогтоох” үзлэг шалгалт хийж, ашиглалтын байдалд дүгнэлт гаргах юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43253
0 эможи
keyboard_arrow_up