Нийслэлд цэрэг татлага эхэллээ
2017 оны 5 сарын 05

Нийслэлийн хэмжээнд энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдөр эхэлж байна. Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын товчоо 31 дүгээр сургуульд ажиллах бөгөөд зарлан дуудах мэдэгдэл авсан 18-25 насны залуучууд буюу цэргийн бэлтгэл үүрэгтэн хамрагдах юм. Зарлан дуудах хуудас авсан иргэн цэрэг татлагын байранд очихдоо иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэр, 3х4 хэмжээний 2 ширхэг зураг зэрэг холбогдох материалаа бүрдүүлж очих юм. Мөн төрөл бүрийн мэргэжил эзэмшсэн тухай мэргэжлийн үнэмлэх, сургууль төгссөн дипломоо авч очно гэдгийг дүүргийн Цэргийн штабаас мэдээлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
43250
0 эможи




