Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Батлан хамгаалах салбар СЭТГҮҮЛЧДЭЭ шагналаа

2017 оны 5 сарын 04

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон билээ. Сэтгүүлчдийн баярын өдрийг тохиолдуулан БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Х.Батбилэг салбарын “Соёмбо” сонин болон “Дуулга” телестудийн сэтгүүлчдийг хүлээн авч уулзлаа.

Х.Батбилэг “Батлан хамгаалах салбарыг олон нийтэд сурталчилах амаргүй ажлыг гүйцэтгэж байгаа та бүхэндээ баяр хүргэе. Цаашдаа нийтлэл, нэвтрүүлгийн бодлогыг шинэчлэн сайжруулах, цар хүрээгээ нэмэгдүүлэх шаардлага бий. Ялангуяа, салбараас “хальж” олон нийтэд хандсан нийтлэл, нэвтрүүлэг гаргахад онцгой анхаарч ажиллах ёстой” гээд эрхэлсэн ажилдаа идэвх санаачлагатай, үр бүтээлтэй ажиллаж байгаа сурвалжлагч нарыг шагнаж урамшуулсан юм.

Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Соёмбо” сонины сурвалжлагч, дэслэгч М.Мөнхзориг, “Цэргийн шинэчлэл” сэтгүүлийн нарийн бичгийн дарга, ахлах дэслэгч Э.Очхүү, “Дуулга” телестудийн зураглаач, ахлагч Я.Эрдэнэ-Очир нарыг “Эх орны төлөө-3” хүндэт тэмдэг, "Дуулга" телестудийн ахлах редактор, ахлагч Ц.Намжилмааг "Дайчин алдар-3" медалиар шагналаа. Дэслэгч М.Мөнхзориг, ахлагч Я.Эрдэнэ-Очир нар энхийг дэмжих ажиллагаанд оролцсон туршлагатай цэргийн алба хаагчид юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43220
0 эможи
keyboard_arrow_up