Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад сэтгүүлчдийн оролцоо чухал

2017 оны 5 сарын 03

НҮБ-аас жил бүрийн 5 дугаар сарын 8-14 ны хооронд “Замын аюулгүй байдлыг хангах 7 хоног болгон тэмдэглэдэг. Энэ жил уг өдрийг 4 дэх жилдээ “Хурдаа хасч- Амь насаа аваръя” уриан дор ЭМЯ, ЗТХЯ, ДЭМБ, НҮБХАС, Нийслэлийн боловсролын газар, Замын цагдаагийн алба, Азийн хөгжлийн банк, Монголын Улаан загалмайн нийгэмлэг , Хууль сахиулах их сургууль, болон бусад холбогдох байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

 7 хоногийн хүрээнд замын хөдөлгөөнд оролцогсдын аюулгүй байдлыг хангах, хурд хэтрүүлэх аюул, хор уршгийн талаар хүн амын мэдлэг, хандлагыг өөрчлөн зохистой зан үйлийг төлөвшүүлэхэд Хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор өнөөдөр ЭМЯ-нд Сэтгүүлч нарт зориулсан сургалт зохион байгууллаа. Сургалтаар “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авч хэрэгжүүлж буй бодлого чиглэл”, “Замын аюулгүй байдлаар ОУ-д баримтлаж буй бодлого чиглэл”, “Зам тээврийн ослын өнөөгийн нөхцөл байдал”-ын талаар тодорхой мэдээллүүд өглөө. Сургалтанд TM, UBS, Эх орон, Сүлд ТВ,  zaluu.com, olloo.mn, gogo.mn, Arslan.mn,  shuurhai.mn  time.mn grandnews.mn, өнөөдөр сонин, улс төрийн тойм, үндэсний радио, цэнзүүргүй.mn. зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжилагч нар оролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43164
0 эможи
keyboard_arrow_up