Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЗЦА: 1-5 жил жолоо барьсан жолооч нар зам тээврийн осол их гаргадаг

2017 оны 5 сарын 02

Замын хөдөлгөөний дүрэм зөрчих нь насны онцлог, мэргэжлийн ур чадварын төвшинөөс ихээхэн хамааралтай гэж үздэг. Замын цагдаагийн албанаас Зам тээврийн осолд холбогдсон жолоочийн жолооч болсон жилээр нь судалгаа хийхэд 0-5 жил жолоо барьсан жолооч дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд тэд бүдүүлэг авир гаргах нь их байдаг аж.

Тэдний хувьд хурд хэтрүүлэх, зай барихгүй байх, дүрмийн бусад заалт зөрчих нь хэвийн зүйл мэт санагдана. Энэ нь 1-5 жил автомашин жолоодсон хүмүүсийн бардам зан нь давамгайлсан байдагтай холбоотой гэнэ.

Энэ нь 1-5 жил автомашин жолоодсон хүмүүсийн бардам зан нь давамгайлсан байдагтай холбоотой.

Нэг жилээс бага хугацаанд автомашин жолоодогчийн хувьд хурдыг зөв сонгох, маневрлахад ихэвчлэн алдаа гаргадаг байна. Энэ нь нөхцөл байдлыг үнэлэх чадвар, анхаарал нь харьцангуй сул байдагтай холбоотой аж. Мөн Замын цагдаагийн албанаас хийсэн судалгаанаас үзэхэд 18-29 насны залуу хүмүүс зам тээврийн осол гаргадаг нь тогтоогджээ. Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг 25 хүртэлх насны хүмүүс их зөрчдөг бөгөөд үүнээс хойших насанд зөрчил гаргах нь багасдаг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43108
0 эможи
keyboard_arrow_up