Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Оюунбаатар: Ёс зүй, хүн ёсны харилцаагаар зохицуулагддаг зүйлсийг хуульчилж төр өөртөө татаж байна

2017 оны 4 сарын 28

Хүний эрхийн асуудлаар ажилладаг хуульчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд Зөрчлийн хууль болон хэвлэлийн эрх чөлөөний асуудлаар мэдээлэл өгөв.

 

Тэд одоо хэлэлцэгдэж байгаа Зөрчлийн тухай хуульд заасан торгууль, эрх хасах шийтгэл нь Эрүүгийн хуульд заасан энэ төрлийн эрүүгийн хариуцлагаас хүнд байгаа нь алдаа гэж үзэж байна.

Тухайлбал: Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл. Хүний эрүүл мэндэд санаатай халдах, 17.3 залилах, 18.6 мөнгө угаах, 12.4 хахууль авах, 22.10 үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 23.1 хууль сахиулагчийг эсэргүүцэх зэрэг хэрэгт ногдуулах ялын доод хэмжээ 100-450 нэгж байхад зөрчил гаргасан нөхцөлд буюу сэтгүүлч худал мэдээ санаатай, санамсаргүйгээр тараахад 1,000 нэгжээр торгохоор заасан нь тухайн зөрчлийг Эрүүгийн гэмт хэрэг гэж үзсэнээс өөрцгүй болгож байгааг анхаарууллаа.

Энэ асуудлаар хуульч Ц.Оюунбаатар “Зөрчлийн тухай хуулийн хэлэлцүүлэг, хэвлэл мэдээллийн байгууллагын реакц, түүнийг эсэргүүцэж байгааг манай хүний эрхийн хуульчид ярилцаад, үүнийг дэмжиж байр сууриа хүргэж байна.

Монгол Улс ардчилсан,хүний эрхийг дээдэлсэн улс. Харамсалтай нь сүүлийн үед хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хүний эрхээс ухарсан алхмууд хийж байна.

123

 

Тэр дундаа чөлөөт хэвлэлд нөлөөлж байгаа энэ үйл ажиллагаа үнэхээр харамсах сэтгэл төрүүлж байна. 173 хуудас зөрчлийн тухай хуулинд олон зүйлийг багтаахыг хичээсэн ч бүгдийг дээрээс нь хуульчлах буюу, бүгдэд арга хэмжээ, хариуцлага тооцохоор болоод байна. Ёс зүй, хүн ёсны харилцаагаар зохицуулагддаг зүйлсийг хуульчилж төр өөртөө татаж байна. гэлээ. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43060
0 эможи
keyboard_arrow_up