Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Барилгын салбарынханхан иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна

2017 оны 4 сарын 28

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “BARILGA EXPO 2017” Олон улсын үзэсгэлэн яармаг өнөөдөр Мишээл экспо төвд нээлээ. Үзэсгэлэн нь “Орон сууц, ногоон барилга”-ын чиглэлээр 2017 оны 04-р сарын 28-30, “Барилгын материал, шинэ техник технологи”-ийн чиглэлээр 05-р сарын 05-07-ны өдрүүдэд тус тус болох аж. 

Ес дэх жилдээ зохион байгуулагдаж, барилгын салбартаа брэнд болон танигдсан энэхүү үзэсгэлэн нь орон сууцны төсөл хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгчид, ногоон барилга, байгальд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэгчид гээд 200 гаруй компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэгэн дээвэр дор төвлөрүүлж, иргэддээ хүргэдэг уламжлалтай.

Оролцогч компаниуд зөвхөн үзэсгэлэнгийн өдрүүдэд хөнгөлөлт урамшуулал, хонжворт сугалаатай худалдаа явуулах бөгөөд иргэдэд зориулсан амины орон сууцаа өөрсдөө барих тухай, технологийн зөвлөгөө өгөх олон сургалт семинарууд үнэ төлбөргүй зохион байгуулагдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43054
0 эможи
keyboard_arrow_up