Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Хилийн цэргийн салбараас төрсөн генералуудад хүндэтгэл үзүүллээ

2017 оны 4 сарын 28

Өнөөдөр "Генералуудын өдөр" тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Хилийн цэргийн салбараас төрсөн үе үеийн генералуудыг ХЗДХЯ-нд хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ.

ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан генералуудад хандаж хэлсэн үгэндээ “Өнөөдөр бол та бүхний баярын өдөр.Өдгөөгөөс 73 жилийн өмнө генерал цол үүссэн түүхтэй. Манай хил хамгаалах салбараас 17 генерал төрсөн. Та бүхэн монгол төрийн түшиг тулгуур юм шүү. Тиймээс бид генералуудаа хүндэлж, дээдэлж, тэднийхээ үгийг сонсч хариуцсан ажилдаа тусгаж хэрэгжүүлж байх учиртай ” гэсэн юм.

Хүрэлцэн ирсэн генералуудын төлөөллөөс Хилийн тухай хуулийг баталсанд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлжээ. ХЗДХ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан хилийн цэргийн салбараас төрсөн генералуудад бэлэг гардуулж, дурсгалын зураг татуулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43043
0 эможи
keyboard_arrow_up