Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны талаар танилцуулав

2017 оны 4 сарын 27

Олон Улсын Улаан Загалмай ба Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбооноос Австралийн Улаан Загалмайн Нийгэмлэгтэй хамтран 2017 оны 04 дүгээр сарын 24-27-ны өдрүүдэд Австрали Улсын Сидней хотноо зохион байгуулж буй “Ази-Номхон далайн орнуудын Гамшгийн хуулийн хээрийн сургуулилт” сэдэвт үйл ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал оролцож байна.

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хууль болон Монгол Улс дахь гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны талаарх танилцуулга, илтгэлийг оролцогч нарт хийлээ.

“Ази-Номхон далайн орнуудын Гамшгийн хуулийн хээрийн сургуулилт” сэдэвт үйл ажиллагаанд Ази, номхон далайн бүс нутагт гамшгаас хамгаалах хууль, эрхзүйн чиглэлээр хийгдэж байгаа үйл ажиллагаа, өөрчлөлт, шинэчлэлт, олон улсын хүмүүнлэгийн тусламжийн зохицуулалт, гамшгаас хамгаалах үйл ажиллагаан дахь иргэн-цэргийн харилцаа зэрэг мэдээ мэдээллийг оролцогч нарт хүргэхээс гадна гамшгийн удирдлагын дасгал ажлыг хийж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43024
0 эможи
keyboard_arrow_up