Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЦАГ АГААР: Өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар огцом дулаарна

2017 оны 4 сарын 26

Өнөөдрөөс эхлэн ихэнх нутгаар огцом дулаарна гэж Ус цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Баруун аймгуудын нутгаар: 25, 31-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн, 28-нд Хангайн уулсаар ялимгүй хур тунадас орно. Салхи 29-30-нд зарим газраар 12-14 м/с, 31-нд Алтайн уулсаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. 25-27-нд шөнөдөө сэрүүхэн  Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр 5-10 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 1-6 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн хононо. Бусад хугацаанд дулаарч өдөртөө Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр 11-16 градус, Их нууруудын хотгор болон Алтай өвөр говиор 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.  

Төвийн аймгуудын нутгаар: 28-нд Хангай Хөвсгөлийн уулсаар ялимгүй, 29-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар 9-14 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 25-27-нд ихэнх нутгаар шөнөдөө сэрүүхэн Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, бусад хугацаанд дулаарч өдөртөө Дархадын хотгороор 10-15 градус, Орхон-Сэлэнгийн саваар 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна. 

Зүүн аймгуудын нутгаар: 25, 27-нд нутгийн зүүн, 29-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн  хур тунадас орно. Салхи 27, 28, 29-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 м/с, бусад хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 25-27-нд ихэнх нутгаар сэрүүхэн шөнөдөө бүх нутгаар 1-6 градус хүйтэн байх боловч бусад хугацаанд дулаарч өдөртөө Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байх нь 

Говийн аймгуудын нутгаар: Хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд зарим газраар 13-15 м/с хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хугацааны эхээр шөнөдөө сэрүүхэн Дундговийн нутгаар 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байх боловч 27-ноос дулаарч өдөртөө бүх нутгаар 20-25 градус дулаан байна. 

Нийт нутгаар дулаарч хуурайшилт ихэсч байгаа тул ой хээрийн түймрээс болгоомжлохыг ОБЕГ-аас анхаарууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42969
0 эможи
keyboard_arrow_up