Хүн бүр жолооч биш ч, хүн бүр явган зорчигч байдаг

Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэх, хэрэгжүүлэх нь зөвхөн жолоочид биш замын хөдөлгөөнд оролцогч явган зорчигч, тээврийн хэрэгслээр зорчигчид ч хамааралтайг Замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааж өгсөн байдаг.
Явган зорчигчийн буруугаас шалтгаалсан осол нь:
1. Явган хүний гарцын шугам, гарамгүй газраар зам хөндлөн гарах
2. Гэрлэн дохио зөрчиж зам хөндлөн гарах
3. Ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур зам хөндлөн гүйх
4. Зогсож буй автомашины урдуур буюу автобуснаас буугаад урдуур нь замын зорчих хэсэгт орох
5. Замын зорчих хэсэг дээр буюу зорчих хэсгийн захаар дагаж явах
6. Согтууруулах ундааны зүйл хэрэглэж биеэ авч явах чадваргүй үедээ замын зорчих хэсэг дээгүүр явах, хэвтэх
7. Замын голоор тавьсан тусгаарлах хайс, хашлага дээгүүр давах, доогуур нь шургах
8. Замын хөдөлгөөнд оролцохдоо гар утсаар ярих, чихэвчний хөгжим сонсох зэргээр анхаарал болгоомжгүй оролцох
9. Сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах зэргээс автомашинд дайрагдах, мөргөгдөх хэлбэрээр амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол бүртгэгдсээр байна.
Дээрх шалтгаан нөхцлөөс харахад явган зорчигчдын замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дутмаг, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг хүсэхгүй, хөдөлгөөнд тавих хяналт сул байгаатай холбоотой байна.
ХҮН БҮР ЖОЛООЧ БИШ Ч, ХҮН БҮР ЯВГАН ЗОРЧИГЧ БАЙДАГ.
ЯВГАН ЗОРЧИГЧ ТА ДҮРМЭЭ БАРИМТЛАН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦООРОЙ!




