ФОТО: “Инновацийн шийдэл-Бидний амьдралд” уралдааны шилдэгүүд тодорлоо
2017 оны 4 сарын 26
ОӨУБЕГ-аас зохион байгуулсан “Инновацийн шийдэл-Бидний амьдралд” уралдааны шилдэг бүтээл тодруулах ёслол Мэдээлэл, технологийн үндэсний паркын хурлын танхимд боллоо.
Уралдаанд нийт 39 бүтээл ирүүлснээс эцсийн шатны шалгаруулалтад гурван шийдлийг сонгожээ.
- I байр Зохион бүтээгч З.Золжаргалын "Салхивчны иж бүрэн агаар шүүгч" шийдэл
- II байр Химийн хүрээлэнгийн судлаачдын баг М.Баяржаргал, Т.Ган-Эрдэнэ, Ц.Ариунсайхан, Б.Мөнхцэцэг, А.Жанболат, Э.Лхагвамаа нарын "Холимог уургийн гидролизат гарган авах" шийдэл
- III байр Судлаач Д.Илчгэрэлийн "Өндөр хурдтай их гадаргуутай дулаан солилцогч" шидэл.
Эхний гурван байрт шалгарсан бүтээлүүдэд Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын медаль, мөнгөн шагналыг гардууллаа.
Гэрэл зургийг MPA.mn
















Мэдээнд өгөх таны үнэлгээ?
42950
0 эможи




