Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Нийтийн тээврийн тулгамдсан асуудлыг хэлэлцлээ

2017 оны 4 сарын 26

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зохион байгуулж буй “Дэд бүтцийн хяналтад-Таны оролцоо” сэдэвт сарын аяны хүрээнд “Нийтийн тээврийн тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Уг хэлэлцүүлэг нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан автозам, замын байгууламж, стандартад нийцсэн тээврийн хэрэгсэл, хариуцлагатай мэргэшсэн жолооч гэсэн гурван зорилтыг нэгтгэсэн бодлого хэрэгжүүлж нийтийн тээврийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд иргэд, төрийн бус байгууллагын санал бодлыг тусгах зорилготой юм.

Зам тээврийн хөгжлийн яам, МХЕГ, Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн тээврийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн тээврийн газрын албан тушаалтнууд, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд, Улаанбаатар хотын алслагдсан найман хорооны Засаг дарга, иргэдийн төлөөлөл хэлэлцүүлэгт оролцов.

Нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлж байгаа бодлогод иргэд, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн санал бодлыг тусгах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц шийдэл, цаашид энэ чиглэлээр хийх ажил арга хэмжээнд олон нийтийн оролцоог хангах нь чухал. Тиймээс уг хэлэлцүүлгээс гарсан санаа оноо, шүүмжлэлийг нэгтгэн Зөвлөмж гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42939
0 эможи
keyboard_arrow_up