Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Б.Ганхуяг: Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг иргэддээ хувьцаа хэлбэрээр тарааж өгөх хэрэгтэй

2017 оны 4 сарын 25

"Эрдэнэтийн хувийг иргэдэд” хөдөлгөөнөөс Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ард иргэдэд олгох хэрэгтэй гэдэг байр сууринаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус хөдөлгөөнийг зохицуулагч Б.Ганхуяг "Эрдэнэт үйлдвэрийн шавыг анх 1973 онд тавьсан. Эрдэнэт үйлдвэр ХХК нь зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог Монголын хамгийн том үйлдвэр. Үйлдвэр ашиглалтад орсоноос хойш Монголын тал 50 хувийг эзэмшиж ирсэн. Харин 1990-ээд оны эхээр Монгол Улсын Засгийн газар хувиа нэмж 51 хувь болгож авсан.  Эрдэнэт үйлдвэр 2013 онд 520 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлж, 126 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.Эрдэнэт үйлдвэр нь улсын төсвийн 15-20 хувийг дангаараа бүрдүүлдэг тоомохон аж ахуйн нэгж.

Тус хөдөлгөөний зүгээс Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг иргэддээ хувьцаа хэлбэрээр тарааж өгөх хэрэгтэй юм. Ард иргэд энэхүү 49 хувийг хувьцаа хэлбэрээр эзэмшсэнээр иргэд жинхэнэ амьд хувьцаатай болж, амьдрал ахуйд нь томоохон тус нэмэр болох ба үр хүүхэддээ үлдээх өв хөрөнгөтэй болно гэж үзэж байгаа юм байна.

Зургийг MPA.mn-ээс.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42906
0 эможи
keyboard_arrow_up