27 дахь жилдээ ОХУ, Монголын хамтарсан "Азийн хаалга" 2017 үзэсгэлэнгийн нээлтээ хийж байна

Монголд зохион байгуулагдах "Азийн хаалга" олон улсын үзэсгэлэнгийн тухай өнөөдөр мэдээлэл хийлээ. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 27 дахь жилдээ ОХУ, Монголын хамтарсан "Азийн хаалга" 2017 үзэсгэлэнгийн нээлтийг дөрөвдүгээр сарын 24-ны өдөр буюу өнөөдөр 14:00 цагт нээх юм байна.

Тус үзэсгэлэнд ОХУ-ын 10 гаруй томоохон хотуудаас 36 компанийн 50 гаруй төлөөлөл оролцохоор болжээ. Тухайлбал, ОХУ-ын Киров, Ангарск, Ростов на Дону, Таганрог, Нюрба, Нюрингри, Пинск, Чита, Якутск болон Эрхүү мужийн компаниуд ирсэн байна. Тэд автомашин, хөнгөн үйлдвэрлэл, хүнс, барилга, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, үнэт эдлэл, хими, тээвэр зууч, шинжлэх ухаан боловсрол, зөвлөх үйлчилгээ, хэвлэх үйлдвэр, ном, сонин сэтгүүл, эмийн сан, хүүхдийн зөөлөн тоглоом зэрэг бараа бүтээгдэхүүнээ танилцуулж гурав хоногийн турш МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимд байрлах юм.
Зургийг MPA.mn-ээс.





