Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

А.Мөнх-Өлзий: Абдул Карим нь Монгол Улсын иргэн болоод 15 жил болж байна

2017 оны 4 сарын 25

Монгол Улсын иргэн Абдул Каримыг Катар Улсын иргэн, хууль бус наймаачин гэх мэтээр олон нийтийн хэрэгслээр гүтгэж нэр хүндэд нь халдсан талаар түүний хуулийн зөвлөх өнөөдөр мэдээлэл өглөө.

Хуулийн зөвлөх А.Мөнх-Өлзий хэлэхдээ " Medee.mn сайтад 2017 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Арабын иргэн Абдул Карим нь 47 шонхор шувууг хууль бусаар барьж хилээр гаргахыг завдсан. Энэ хэрэг одоо шүүхийн байгууллагад шилжлээ гэсэн утгатай  мэдээ нийтлэгдсэн.

Харин Абдул Карим нь Монгол Улсын иргэн болоод 15 жил болж байна. Бизнес эрхэлдэг, экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүн. Энэ төрлийн ямар ч хууль бус наймаанд гар бие оролцоогүй. Хүний нэр хүндэдхалдсан уг мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулгаад үндэслэлгүй буруу мэдээлэл болохыг нь тогтоосон" гэж хэллээ.

Харин medee.mn сайтын зүгээс  ташаа мэдээлэл болохыг хүлээн зөвшөөрч 2017 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр залруулга хийж түүнээс уучлал хүссэн байна.

Зургийг MPA.mn-ээс.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42900
0 эможи
keyboard_arrow_up