Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

220 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам барина

2017 оны 4 сарын 25

Монгол улсын Засгийн газрын 2013 оны “Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт батлах тухай” 317-р тогтоолын дагуу Оюутолгой-Цагаансуврагын 220 кВ-ын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл арга хэмжээг баталсан. Үүний дагуу концесс эзэмшигчээр “Монголын Алт” (МАК) ХХК шалгарч, 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Монгол улсын Засгийн газар болон “Монголын Алт” (МАК) ХХК-ийн хооронд “Оюутолгой-Цагаансуврага чиглэлийн 220 кВ-ын хоёр хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төслийн “барих-шилжүүлэх” (BT) концессийн гэрээ байгуулагдсан.

Концессийн гэрээний дагуу барилга угсралтын ажилд Эрчим хүчний хөгжлийн төв техник хяналт тавихаар болж Үндэсний хөгжлийн газартай гэрээ байгуулсан байна.

Төслийн хүрээнд дараах ажлууд хийгдэнэ. Үүнд:

  1. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах 220/110/35 кВ-ын Оюутолгой дэд станцын гаргалгааны өргөтгөл

  2. Оюутолгой-Цагаансуврагын 220 кВ-ын 2 хэлхээт 159.4 км цахилгаан дамжуулах агаарын шугам

  3. Дорноговь аймгийн Мандах сумын нутагт Цагаансуврага үйлдвэрийн төслийн талбайд байрлах 220/22 кВ-ын Цагаансуврага дэд станц

Барих-шилжүүлэх нөхцөлтэй концессийн гэрээний дагуу уг төслийг гэрээ байгуулсанаас хойш 13 сарын дотор бүрэн дуусгаж хүлээлгэж өгөх ба шугамын алдагдлыг 30 хүртэлх хувиар бууруулах боломжтой цахилгаан дамжуулах утсыг 1 хэлхээний шугамд ашиглах юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42890
0 эможи
keyboard_arrow_up