Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Хагарсан цэвэр усны шугамыг засварлаж байна

2017 оны 4 сарын 22

Налайх дүүргийн ойролцоо Бүс нуурын орчимд байрлах нийслэлийн цэвэр усны шугам хагарсан талаарх дуудлага Ус сувгийн удирдах газар өнөөдөр 06.45 цагт ирсэн байна. Ирсэн дуудлагын дагуу Ус сувгийн удирдах газрын ажилтнууд газар дээр нь шуурхай арга хэмжээ аван ажиллаж байгаа юм байна.

Энэ талаар бид Ус сувгийн удирдах газрын Техникийн хяналтын хэлтсийн дарга У.Лхамсүрэнгээс тодруулахад “Цэвэр усны шугам хагарсан учраас манай хамт олон яг одоо газар дээр нь ажиллаж байна. Хуучин шугам элэгдэж, хагарсан байж болзошгүй байна. Тиймээс бид цэвэр усны нөөцийн шугамыг холбож, тухайн хагарсан шугамтай хэсгийг хаасан байгаа. Шугам хагарсан хэсгийг бид ухаж гаргаж аваад шугамыг нөхөх, эсвэл бүрэн солих эсэхийг шийднэ. Одоогоор манай баг хамт олон газар нь дээр нь ажиллаж байна” гэлээ.

Цэвэр усны шугам хагарснаар нийслэлийн иргэдийн цэвэр усны хангамжийг зогсоохгүй, нөөц шугамаа ашиглаж байгаа гэдгийг албаныхан тодотголоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42833
0 эможи
keyboard_arrow_up