Махны өргөтгөсөн худалдаа болно

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Мах сүүний анхдугаар аян”-ы хүрээнд махны үнийг тогтворжуулах зорилгоор дөрөв, тав, зургаадугаар саруудад нийт 12 аж ахуйн нэгж 15.000 тонн мах бэлтгэн 2017 оны дөрөвдүгээр сарын 10-аас 2017 оны долоодугаар сарын 1-ийг хүртэл нийслэлийн зургаан дүүргийн 108 дэлгүүрт худалдаалж эхлээд байна.
Борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд ойртуулах зорилгоор энэ сарын 22,23-ны өдрүүдэд нийслэлийн зургаан дүүрэгт махны ил талбайн өргөтгөсөн худалдааг зохион байгуулахаар ажиллаж байна.
Өргөтгөсөн худалдааны үеэр борлуулах махны жижиглэнгийн үнийн хувьд үхрийн мах нэг килограммыг 5750 төгрөг, хонины мах нэг килограммыг 5400 төгрөг, ямааны мах нэг килограммыг 4400 төгрөгөөр худалдах бөгөөд бөөний үнийн хувьд үхрийн мах нэг килограммыг 5200 төгрөг, хонины мах нэг килограммыг 4600 төгрөг, ямааны мах нэгккилограммыг 4000 төгрөгөөр худалдаалах аж.
Өргөтгөсөн худалдаа:
-Баянгол дүүрэгт: Орхон зах, Хороолол хүнсний зах, Хар хорин зах
-Сүхбаатар дүүрэгт: 32-ын тойрог, Хангай хороолол
-Баянзүрх дүүрэгт: Тэнгэр бөөний худалдааны төв, Жуковын талбай, Дүнжингарав худалдааны төв
-Чингэлтэй дүүрэгт: Хүчит шонхор хүнсний зах.Нарантуул 2.
-Сонгинохайрхан дүүрэгт: Баянхошууны эцэст, Содон хороолол, Цамбагарав Соёмбо кинотеатр
-Хар хорин захын ард Пирамид үйлчилгээний төв
-Хан-Уул дүүрэгт Яармагийн эцэст тус тус зохиогдоно.




