Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЦУОШГ: Ихэнх нутгаар хур тунадастай

2017 оны 4 сарын 21

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэрч сэрүүсэхийг Цаг, уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна. Тодруулбал, төвийн нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар, 23-25-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.

Салхи 22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст, 24-нд зүүн зүгийн нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 22-ноос нутгийн зүүн хагаст сэрүүсч, Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42794
0 эможи
keyboard_arrow_up