"Зам тээврийн осолгүй сургууль" төсөл хэрэгжиж байна

Замын цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Зориг сангийн “Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөр”, Австрали улсад сургууль төгсөгч эмэгтэйчүүдтэй хамтран Чингэлтэй дүүргийн V сургууль дээр “Зам тээврийн осолгүй сургууль” төслийг хэрэгжүүлж байна.
“Зам тээврийн осолгүй сургууль” төсөл нь 2017 оны хоёрдугаар сарын 01-нээс тавдугаар сарын 26-ны өдрийн хооронд 3 үе шаттайгаар хэрэгжиж байгаа. Уг төслийн хүрээнд 5 дугаар сургуульд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жишиг танхим байгуулж, сургууль орчимд 2 гэрлэн дохио, 62 метрийн урттай 5 хурд сааруулагч, 43 ширхэг тэмдэг тэмдэглэгээ, 600 орчим метр хайс байрлуулан тохижуулж, багш, сурагч, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалтыг системтэйгээр тогтмол явуулан ажиллаж байна.




