Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг Төв талбайд дэлгэв

2017 оны 4 сарын 20

“Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулган”-ыг угтсан “Байгальд ээлтэй бүтээгдэхүүн-2017” үзэсгэлэн худалдаа өнөөдөр /2017.04.20/ Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит төв талбайд болж байна. Чуулганыг маргааш Төрийн ордонд Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах юм. Чуулган угтсан үзэсгэлэн худалдааны нээлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, НҮБХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Кэвин Д.Галлархер, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нөхөрлөлүүдийн Үндэсний холбооны тэргүүн Д.Гансэлэм нар оролцлоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хэлэхдээ “Үзэсгэлэн худалдаанд байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн урласан олон бүтээгдэхүүн тавигдсан. Ойн нөхөрлөлүүдийн менежментийг боловсронгуй болгох, хийж байгаа бараа бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгох туршлага солилцох боломжийг олгож байна. Мөн сургалтыг зохион байгуулж, нөхөрлөлүүдийг чадавхжуулж байгаагаас гадна ном гарган идэвхжүүлж байгаа нь сайшаалтай. Энэхүү чуулганыг хоёр жил дараалан амжилттай зохион байгуулж байгаа Ойн нөхөрлөлүүдийн үндэсний холбоонд талархал илэрхийлье” гэсэн юм.

Үзэсгэлэнд Улаанбаатар хотын дүүрэг, 21 аймгийн нөхөрлөлийн төлөөлөл оролцож байна. Үзэсгэлэн худалдаагаар байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн урласан олон төрлийн бүтээгдэхүүнийг худалдаанд гаргажээ. Ургаа модыг огтлохгүйгээр ойд унасан болон хатсан мод, хожуул, мөчир гишүү, навч боргоцойг ашиглан хичнээн олон төрлийн бүтээгдэхүүнийг урлаж, амьдрал ахуйдаа хэрэглэх боломжтойг энэхүү үзэсгэлэн худалдаанаас харж болно. Үзэсгэлэнд нөхөрлөлүүдийн хийсэн бүтээгдэхүүнүүд тавигдсан бөгөөд олсон орлогыг нөхөрлөлүүдийн байгаль хамгаалах цаашдын үйлсэд зориулахаар төлөвлөжээ.

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42753
0 эможи
keyboard_arrow_up