Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Монгол иргэдийн гадаадад мэндэлсэн хүүхдэд давхар иргэншил олгоно

2017 оны 4 сарын 18

Оны өмнө манай улс давхар иргэншлийг зөвшөөрдөг болох тухай асуудал яригдаж, нэлээд шүүмжлэл дагуулсан. Тэгвэл хэсэг намжаад байсан уг асуудлыг Гадаад харилцааны яамнаас ажлын хэсэг гарган судалж байгаа юм байна.

Ингэхдээ эхний ээлжинд эцэг эх нь хоёулаа Монгол Улсын иргэн бөгөөд хүүхэд нь гадаад улсад мэндэлсэн бол давхар иргэншил олгодог болох нь зүйтэй гэсэн санал боловсруулаад байгаа аж.

Гадаадын улс орнуудад 20 гаруй мянган монгол хүүхэд аж төрж байгаа гэх тоон мэдээ байна. Тэд мэндэлсэн улсынхаа иргэншлийг авч, тухайн улсын харъяалалтай болдогийн зэрэгцээ тус улсад боловсрол эзэмшдэг байна. Тиймээс давхар иргэншлээс гадна монгол хэл, бичиг заах асуудал ч хөндөгдөж эхэлжээ. Уг асуудлыг шийдэх зорилгоор Гадаад харилцааны яамнаас тэдгээр хүүхдэд монгол хэл, бичиг заахаар 40 сургуулийг Консулын газруудаар дамжуулан ажиллуулж эхэлсэн байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42644
0 эможи
keyboard_arrow_up