Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр болох үйл явдлууд

2017 оны 4 сарын 18

09:00 цагт "Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ" сэдэвт олон улсын сургалт Монгол улсад анх удаа болох гэж байгаатай холбогдуулан  Улаанбаатар зочид буудлын "Өргөө" танхимд нээлтийн ёслол болно. Нээлтэнд ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Канад улсаас Монгол улсад суугаа элчин сайд, ДЭМБ-ын суурин төлөөлөгч, ЭМСЯ, БОНХАЖЯ, ХЗЯ, ХХААЯ, УУЯ, НЭМҮТөв, АШУҮИС, Канад улсын мэргэжилтнүүд оролцоно. Утас: 99991630,  99055123

 

10:30 цагт Төрийн ордны Г танхимд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Хувьцаа эзэмшигчдийн үндэсний ассоциацтой хамтран мэдээлэл хийнэ.

 

11:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүгчийн хариуцлага" сэдвээр ёс зүй, мөн цалинтай холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал: Тасганы овоон дахь Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно. Утас: 91912312 70008028

 

11:00 цагт ШУТИС-ийн төгсөгч, МУ-ын төрийн соёрхолт инженер Н.Нацагнямын олон улсын бүтээмжийг нэмэгдүүлэхэд оруулсан хувь нэмэрийг нь үнэлэн Азийн Бүтээмжийн Байгууллагаас шагнасан "Үндэсний бүтээмжийн шагнал-2015" шагналыг гардуулах ёслол ШУТИС дээр болно.


11:00 цагт МҮОНР-ийн хөтөлбөр, нэвтрүүлгийн шинэчлэлтийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд болно. Утас: 300995, 86062332

 

12:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд “Гал үндэстэн” холбооноос Оюутолгойн асуудлаар мэдээлэл хийнэ.

 

15:00 цагт Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад явуулах аттестатчилалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх арга хэмжээ БЗД-ийн 12-р хороо, Ботаникийн цэцэрлэгийн урд байрлах Жанжин клубын байранд  болно. Утас: 96586689

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42607
0 эможи
keyboard_arrow_up