Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

З.Дүүрэнбилэг: Ц.Нямдоржтой холбоотой асуудлыг 2000 оноос хойш шалгуулахаар хөөцөлдөж байна

2017 оны 4 сарын 13

Өнөөдөр “Уламжлалт тусгаар тогтнол” холбооноос УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржтой холбоотой тагнуулын гэх асуудлаар Тагнуулын ернөхий газарт албан шаардлага хүргүүлэх тухай мэдээлэл хийлээ.

Мэдээлэл хийх үеэр “Уламжлалт тусгаар тогтнол” холбооны нарийн бичгийн дарга З.Дүүрэнбилэг "ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Ж.Баатар УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржтой холбоотой асуудлыг 2000 оноос хойш шалгуулахаар хөөцөлдөж байсан.Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх, төрийн эсрэг гэмт хэрэгтэй холбогдох ноцтой асуудал юм. 17 жил өнгөрөхөд энэ хэргийг шалгах ёстой тагнуулын байгууллага шалгасангүй. Тагнуулын байгууллагын одоогийн удирдлагыг энэ асуудалд анхаарал тавихыг хүсч байна. УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржтой холбоотой дөрвөн баримт байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дүгнэлт гарчихсан байхад нарийн царигийн төмөр тавиулах асуудлыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж уухайлан дэмжиж явсан хүн. Энэ талаарх баримт бий. Эрүүгийн хууль, эрүүгийн хуулийн шинэчилсэн хуулийн төслөөр Монголын тусгай албан хаагчдыг ажилгүй болгох төсөл санаачлан зүтгэж байсан хэсэг гишүүдийн дотор түүний нэр бас цохиж л явсан" гэв.

Зургийг MPA.mn-ээс..

123

123

123

123

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42500
0 эможи
keyboard_arrow_up