Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Наад захын биеэ авч явах СОЁЛ : Машины цонхоор бохь, шүлс, хог хаяхаа болъё

2017 оны 4 сарын 12

13 сая хүн амтай Токио хоггүй амьдраад болоод байхад 1.3 сая хүрэхтэй үгүй Улаанбаатар хот хогон дундаа “хөглөрч “ байна. Энэ нь иргэдийн ухамсартай шууд холбоотой гэдэг нь ойлгомжтой. Учир нь хог хаясан иргэнд ямар нэгэн хариуцлага тооцох хэвшсэн зүйл байдаггүй учир өнөөх хэнэггүй зангаараа хаа дуртай газраа хог хаясаар л байна. Тэр дундаа машинаар явж байхдаа цонхоор нь хогоо хаяхыг наанадаж больмоор байна аа иргэд ээ. Ёстой том, жижиг, үнэтэй хямд машин гэлтгүй л цонхоороо хог, бохь, шүлсээ хаях юм. Нийслэлчүүд маань улс орныхоо нийгэм, эдийн засаг, улс төрийн байдлыг учиргүй шүүмжлээд аагиа багтааж яддаг мөртлөө наад захын биеэ авч явах соёлыг өөртөө, гэр бүлдээ, үр хүүхэддээ хэвшүүлээгүй нь даанч ичмээр. Бид алхахдаа, зогсохдоо, машинаар ч явж байхдаа хүртэл хогоо хаяад байвал Улаанбаатар хот яаж хогноосоо салж чадах вэ дээ. Тиймээс Нийслэлчүүд биеэ авч явах наад захын соёлыг өөрсдөдөө эхлээд хэвшүүлцгээе ! Машиныхаа цонхоор хогоо хаяхаа л больчих! 

Сайхан хот, цэвэрхэн гудамжинд амьдрах боломжийг  үр хүүхэддээ өгөхөд та бидний хандлага маш чухал.  НААД ЗАХЫН БИЕЭ АВЧ ЯВАХ СОЁЛООС ...123



 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42452
0 эможи
keyboard_arrow_up