Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Б.Баярмаа сонирхогчдын шатрын дэлхийн аварга болов

2017 оны 4 сарын 11

Сонирхогчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 1-8-нд Итали улсын Сполето хотноо болж оюутан Б.Баярмаа эмэгтэйчүүдийн ангилалд аваргын алтан медалийн эзэн болов.

Тус тэмцээн гурван төрлийн рейтингийн ангиллаар явагдсан бөгөөд 2300 хүртэлх рейтингтэй шатарчдын тэмцээнд дэлхийн 61 орны 210 шатарчин өрсөлдөв. Монгол Улсаас долоон шатарчин оролцсон бөгөөд “Монсчесс” шатрын клубын шатарчин Х.Итгэлт, Б.Баярмаа нар хамгийн өндөр ангилал болох 2300 рейтингийн ангилалд хүч сорив.

Нийлбэр дүнгээр тус клубын шатарчин, ОХУ-ын Плехановын нэрэмжит УАААИС-ийн оюутан Б.Баярмаа эмэгтэйчүүдийн ангилалд тэргүүлж 2300 хүртэлх рейтингийн ангилалд түрүүлсэн монголын анхны эмэгтэй “Сонирхогчдын шатрын дэлхийн аварга”-аар тодорлоо.

Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж Сонирхогчдын шатрын дэлхийн аварга Б.Баярмааг ЭСЯ-ны байрандаа хүлээн авч уулзан баяр хүргэж, сурлага, спортын улам их амжилт хүсэн ерөөж хүндэтгэл үзүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42382
0 эможи
keyboard_arrow_up