Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Өнөөдөр болох үйл явдлууд

2017 оны 4 сарын 11

09.00 цагт Туушин зочид буудлын 5-н давхрын Соёмбо танхимд ХЗДХЯ, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа” сэдэвт Үндэсний чуулган зохион байгуулна. Энэхүү чуулганд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хохирогчдод тусламж үзүүлэх үүрэг бүхий Хамтарсан багт ажиллах 21 аймаг, 9 дүүргийн цагдаагийн байгууллагын алба хаагч, нийгмийн болон эрүүл мэндийн ажилтан, Орон нутгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга нар зэрэг 150 гаруй төлөөлөгч оролцоно. Мөн ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара нар оролцож үг хэлнэ.

09.30 цагт Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль дээр “Монгол улсын аюулгүй байдлын орчин-батлан хамгаалах бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Эрдэм шинжилгээний хуралд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, ҮАБЗ-ийн Ажлын алба, Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, ҮАБ-ыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлага, ҮБХИС-ийн эрдэмтэн, судлаач, багш нар оролцоно.

11.00 цагт Нийслэлийн иргэний танхимд "Агаарын бохирдол бууруулах, хог хаягдал, орчны эрүүл ахуйн цэвэр цэмцгэр байдлыг хангахад хороодын Засаг дарга нарын оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг болно.

11:00 цагт Нийслэлийн Засаг дарга С.Батболд болон холбогдох албаны хүмүүс нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцана.

11.30 цагт Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Өргүй монголын төлөө 218,1 хөдөлгөөнөөс Монгол улсын өрийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд 2017 оны төсөвтэй холбогдуулан бизнес эрхлэгчдийн төлөөлөл, ТЕГ, ХАҮТ, НДЕГ, МҮЭ-тэй хамтран хэлэлцүүлэг өрнүүлнэ. Хэлэлцүүлэгээр ХАОАТ нэмэх, хадгаламжийн хүүгээс татвар авах, НДШ-ыг 2,5 хувь нэмэх зэрэг асуудлуудыг ярилцах болно

12.00 цагт Зууны мэдээ сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Иргэдийн шударга шүүх ТББ-аас Шударга Шүүх Монголыг аварна Цуглаан зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42378
0 эможи
keyboard_arrow_up