Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Сэтгэл гутрах эмгэгийн үр дагавар нь АМИА ХОРЛОЛТ

2017 оны 4 сарын 07

“Дэлхийн эрүүл мэндийн өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр “Сэтгэл гутралын талаар ярилцъя” хэвлэлийн бага хурал Эрүүл Мэндийн Яаманд боллоо.

 Энэ өдөр дэлхий нийтээрээ сэтгэл гутрах эмгэгт анхаарлаа хандуулж байна.

123

 

Дэлхий дахинд сэтгэл гутрах эмгэгтэй 300 сая хүн байдаг ба 40 секунд тутамд нэг хүн амиа егүүтгэн нас бардаг гэсэн тооцоо судалгаа байдаг ажээ.

Сэтгэл гутрал нь зонхилон тохиолддог сэтгэцийн эмгэг бөгөөд дараах шинж тэмдгээр илэрнэ: 

Аливаа юмыг хийх идэвх сонирхол буурах,
Сэтгэл санаа дундуур, уйтгартай байх,
Нойргүйдэх,
Хоолны болон бэлгийн дуршил буурах,
Сарын тэмдгийн мөчлөг хямрах,
Өөрийгөө голох, буруутгах,
Үг яриа цөөрөх, хөдөлгөөн удаашрах


Энэ талаар ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Су Нюунт У: “Энэ өдрийн компанит ажлын гол зорилго нь сэтгэл гутралтай хүн бүр мэргэжлийн тусламж хүртэх эрхээ эдлэх ёстойг олон нийтэд ойлгуулах юм.  Сэтгэл гутрал бол нийтлэг эмгэг. Дэлхийн хүн амын 4  хувь нь сэтгэл гутрах эмгэгээр өвчилсөн байдаг. Сүүлийн 10 жилд энэ эмгэгийн тоо 18 хувиар өссөн байна. Шалтгаан нь дэлхийн хүн амын өсөлтөөс гадна эдийн засгийн асуудалтай холбоотой юм. Сэтгэл гутрал нас хүйс, ажил мэргэжил хамаарахгүй хэнд ч тохиолдож болно.

Хамгийн гол нь төрөөс энэ эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчлэх тал дээр хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Сэтгэл гутрах эмгэгийн эсрэг оруулсан 1 ам.долларын хөрөнгө оруулалт эргээд 4 ам.доллар болж өсдөг гэсэн тооцоо байдаг.  Учир нь сэтгэл гутралгүй эрүүл хүн ам улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлдэг” гэсэн юм.

Монголын хувьд нийт хүн амын 6.6 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй гэсэн судалгааг 2013 онд хийж байжээ. Энэ нь дэлхийн дундажтай ойролцоо үзүүлэлт хэдий  ч цаашид анхаарах ёстой чухал асуудал юм. Учир нь сэтгэл гутрал амиа хорлох шалтгаануудын нэг болдог ноцтой эмгэг ажээ.

Энэ талаар НЭМҮТ-ийн захирал Б.Цогтбаатар:  “Сэтгэл гутрах эмгэгийн үр дагавар нь амиа хорлолт байгаа. СЭМҮТ болон цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр 2014 онд 10-19 насны 53 хүүхэд амиа хорлосон байна.

 

НЭМҮТ-өөс сургуулийн сурагчдын эрүүл мэндийн зан үйлийн судалгаа хийхэд 4 хүүхэд тутмын нэг нь энэ талаар бодож байсан, 10 хүүхэд тутмын нэг нь ийм оролдлого хийж байсан гэсэн үр дүн гарсан. Энэ юуг харуулж байна гэхээр нийгмийн шалтгаантай сэтгэл гутрах эмгэгийн тархалт өндөр байна.

Дэлхийд 4-5 хувийн дундаж тархалттай байдаг бол манайд 2013 оны судалгаагаар 6.6 хувь гэж гарсан байгаа. Шалтгаанууд нь нэмэгдэж байгаа тохиолдолд энэ тархалт нэмэгдэх магадлалтай” гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42329
2 эможи
keyboard_arrow_up