Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Хаврын улиралд дэгддэг халдварт өвчнөөс сэргийлэх үүрэг өгөв

2017 оны 4 сарын 06

МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын улсын байцаагчидтай уулзаж, цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар, чиглэл зөвлөмж өглөө.

Тэрбээр, “Мэргэжлийн хяналтын байгууллага шинэ өнгө төрхөөр ажиллаж, хяналт, үйл ажиллагааны чиглэл олон улсын чиг хандлага руу явж байна. Бид зөвлөнө, туслана, хугацаатай албан шаардлага өгч зөрчил дутагдлаа засч залруулах боломж олгоно. Үүний дараа хүний эрүүл мэнд, амь нас, хүрээлэн буй орчинд аюул хохирол учруулбал нийтийн эрх ашгийн үүднээс хуулийн дагуу хариуцлага тооцно. Ер нь мэргэжлийн хяналтын байгууллага шууд шалгаж акт тогтоох биш эхлээд асуудлаа ярилцаж, гарц шийдлээ олдог байх нь чухал” хэмээн онцлов.

Түүнчлэн  “Аливаа эрсдэлийг улирлаар тооцох хэрэгтэй. Урин дулааны улиралд хөрсний бохирдол, хачиг, бохир гар, хоол хүнсээр дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад онцгой анхаарч ажиллах шаардлагатай” гээд хаврын улиралд дэгддэг халдварт өвчний эрсдэлийг бууруулж, урьдчилан сэргийлэх чиглэлээр СӨХ, сургууль, цэцэрлэгүүдэд зөвлөмж өгч, хэрэгжилтэд хяналт тавьж, мөн ХӨСҮТ, НЭМҮТ, дүүргүүдийн эмнэлэгтэй хамтран ажиллах үүрэг өглөө.

Уулзалтад МХЕГ, НМХГ, дүүргүүд дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын 107 улсын байцаагч оролцов. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42287
0 эможи
keyboard_arrow_up