Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Приус автомашины татвар 25 мянгаар нэмэгдэнэ

2017 оны 4 сарын 06

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улс Олон улсын валютын сантай хамтран "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр" хэрэгжүүлэхээр болсонтой холбогдуулан 2017 оны төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Баделхан, автомашины татвар хэрхэн нэмэгдэж байгаа, ялангуяа монголчуудын хамгийн их хэрэглэдэг "Приус" маркийн автомашины татвар ямар хэмжээнд нэмэгдэх талаар тодрууллаа. Дээрх асуултад Сангийн сайд Б.Чойжилсүрэн "Иргэдийн хэрэглээнд хүндрэл учруулахгүй байх тал дээр судалсны үндсэн дээр автомашины татварыг 3-15 хувь нэмж байгаа. "Приус" машины хувьд татвар 25 мянган төгрөгөөр нэмэгдэхээр Төсвийн тодотголд тусгасан" гэлээ. Чуулганы хуралдаан завсарлалаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42275
0 эможи
keyboard_arrow_up