Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Төр дарамтлахаа болихгүй бол татвар төлөхгүй гэж мэдэгдэв

2017 оны 4 сарын 05

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын удирдлагууд болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүдэд мэдэгдэл хүргүүлж буй тухайгаа мэдээлэв. 

2017 оны төсвийн тодотголд тусгагдсан татвар болон шимтгэлийн асуудалд тун чиг сэтгэл дундуур байгаагаа Танхимын Ерөнхийлөгч Б. Лхагважав, танхимын удирдлагууд, тэргүүлэгч, зөвлөлийн гишүүд болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл илэрхийлж байлаа.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, НӨАТ-ын тухай хууль хэрэгжсэнээр өнгөрсөн 2016 оны төсвийн орлогын төлөвлөгөө 487,1 тэрбум төгрөгөөр, тэр дундаа НӨАТ-ын орлого 70 тэрбумаар нэмэгдсэн.

Энэ нь сүүлийн 20 жилд анх удаа татварын орлого бүх төрлөөр биелсэн үзүүлэлт төдийгүй энэ оны эхний гурван сард татварын орлого 30 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм.

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс өнөөг хүртэлх хугацаанд татварын орлого 800 тэрбум төгрөгөөр давж биелсэн. Энэ бүхэн хувийн хэвшилд бизнес эрхлэгчдийн хувь нэмрээр бүтсэн амжилт. Гэтэл Засгийн газраас татвар нэмэх саналыг УИХ-д өргөн барьж байгаад ихэд харамсаж байгаагаа бизнесийнхэн илэрхийлэв.

МҮХАҮТ болон бизнес эрхлэгчид нэр бүхий долоон төрлийн татварыг нэмэхгүйгээр төр зардлаа бууруулах замаар ачаагаа хөнгөлж болно гэж үзэж байна. 

БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ДАРААХ ШААРДЛАГЫГ ТАВЬЖ БАЙНА

  1. Төсвийн зардлыг 2017 оны батлагдсан төсвөөс нэмэгдүүлэхгүй байх

  2. Төрийн захиргааны албан хаагчдын тоог 20 хувь, үйлчилгээний албан хаагчдын тоог 10 хувиар тус тус бууруулах

  3. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх

  4. Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэхгүй байх

  5. Тодорхой салбарт дэмжлэг үзүүлэх, зарим барааны үнэ тогтворжуулах нэрийн дор зах зээлийн зарчмаар тэгш, шударга өрсөлдөх боломжийг хааж буй татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг болиулах

  6. Онцгой албан татварын хэмжээг ам.долларын одоогийн ханшид шилжүүлэн тооцох

  7. Төсвөөс татаас авдаг, алдагдал өндөртэй төрийн төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хувьчлах, татан буулгах асуудлыг яаралтай шийдвэрлэх

  8. Тэтгэврийн насыг үе шаттай нэмэх асуудалд тооцоо судалгаатай хандаж шийдвэрлэх


Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тодотголоор нийт зарлага ба цэвэр зээлийг батлагдсан түвшнээс 220,7 тэрбум төргөрөөр нэмсэн нь бизнес эрхлэгчдийг эгдүүцүүлж байна. 

Төрийнхөн өөрсдийн тансаглалаа хумиагүй байж хувийн хэвшлийнхэнд дарамт шахалт үзүүлж байгаа нь туйлын буруу гэж тэд мэдэгдэв. 

Төрийн алба гэж 183 мянган хүнтэй том албаны бүтэц, орон тоог 20 хувиар бууруулах, төрийн үйлчилгээний албан хаагчдын тоог 10 хувиар бууруулах, тэр дундаа удирдах албан тушаалтнууд, эвэртэн туурайтнуудаа цөөлөхийг бизнес эрхлэгчид шаардав.

Гэрэл зургийг MPA.mn-ээс 

123

123









 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42240
0 эможи
keyboard_arrow_up