Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Эрсдлийн үнэлгээг Монгол аргачлалаар хийнэ

2017 оны 4 сарын 05

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Европын холбооноос хэрэгжүүлж буй “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төсөл хамтран бүтээгдэхүүний эрсдэлийн үнэлгээ хийх аргачлалыг заах сургалт зохион байгуулж байна.

Сургалтад  МХЕГ-ын даргын тушаалаар байгуулагдсан Бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн гишүүд, улсын байцаагчид хамрагдлаа. Энэ үеэр  www.globalrecalls.oecd.org сайтад нийтлэгдсэн хүнсний бус, аюултай бүтээгдэхүүний жагсаалттай танилцаж, Монголын зах зээлд худалдаалагдаж буй хүүхдийн тоглоомонд эрсдэлийн үнэлгээ хийв.

Европын холбооны “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төслийн зөвлөх Жозе Тус “Өнөөдөр дэлхий дахинд аюултай, чанаргүй, гологдол бүтээгдэхүүнээс болж олон мянган хүн эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол гарсаар байгаа. Монгол Улс энэ асуудалд анхаарал хандуулж Бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулах ажлыг эхлүүлж, дэмжлэг үзүүлж байгаа нь чухал ач холбогдолтой. Бүтээгдэхүүний эрсдэлийн үнэлгээ хийх сургалтыг бид Европын холбоо болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар зааж байна” гэлээ.

Эх сурвалж: МХЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42230
0 эможи
keyboard_arrow_up