Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

НҮБ-ын төлөөлөгч Монголд айлчилж байна

2017 оны 4 сарын 04

“Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын стратегийн Азийн түншлэлийн хурал”-ын үеэр болох нэгэн томоохон үйл явдал бол НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч, ноён Р.Глассерийн Монгол Улсад хийх айлчлал давхцаж байгаа юм.

Тэрбээр айлчлалынхаа үеэр буюу маргааш Шадар сайд У.Хүрэлсүхтэй уулзана. Уулзалтын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх,  НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассер нар “Хамтран ажиллах тухай мэдэгдэл”-д  гарын үсэг зурна. Мөн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд мэдээлэл өгч хамтарсан хэвлэлийн бага хуралд оролцоно.

Мөн ноён Р.Глассер энэ сарын 06-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг,  БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон НҮБ-ын Монгол дах төрөлжсөн байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзах юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р.Глассерын Монголд хийх айлчлал баасан гарагт өндөрлөнө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42204
0 эможи
keyboard_arrow_up