Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МҮЭ-ээс Гурван талт хэлэлцээрийн заалтууд зөрчигдсөнөөр нийгэмд тогтворгүй байдал үүсэж болзошгүй гэв

2017 оны 4 сарын 04

МҮЭХ-ноос ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр, төсвийн тодотгол, гурван талт Улсын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 
 

Монгол Улсын Засгийн газраас “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ ОУВС-тай тодорхой нөхцөлүүдээр урьдчилсан тохиролцоонд хүрч төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан энэ сарын 3-ны өдөр МҮЭ-ийн холбооноос УИХ-ын дарга, дэд дарга, Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүдэд санал хүргүүлжээ.

Энэхүү мэдэгдэлдээ "Иргэдийг улс төрийн намын харъяаллаар нь ялгаварлан тэдний хөдөрлмөрлөх болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчих явдал сүүлийн 27 жилийн хугацаанд үргэлжилж байна. Сонгуулийн үр дүнгээр эрх баригч болсон Улс төрийн нам нь Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх болсондоо ажил үүргээ хуулийн дагуу хэвийн гүйцэтгэж байгаа төрийн мэргэшсэн албан хаагчдыг халж сольсоор байна. Төрд итгэх иргэдийн итгэл суларч, нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна.

Улс төрийн үзэл бодлоор нь далимдуулан хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, ажилгүй орлогогүй болгож байгаа байдал нь нийгэмд цөхрөл, бухимдлыг бий болгож, иргэдийг амь нас, эрүүл мэндээрээ хохирох болон төрийн албаны тогтвортой үйл ажиллагаа алдагдахад хүргэж байна.

Иймд намын гишүүнчлэлээр нь төрийн албан хаагчдыг халж өөрчлөхгүй, ахмад, залуу үе, эмэгтэйчүүдийг улс төрийн үзэл бодол, намын харъяалалаар нь хуваан талцуулахгүй байх, тэднийг эх орныхоо тусгаар тогтнол хөгжил дэвшлийн төлөө гэсэн нэгэн зорилгын доор хамтран ажиллаж, зохистой хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээг авахыг МҮЭ-ийн холбооноос Засгийн газар, нийт улс төрийн намуудад хандан мэдэгдэж байна" гэжээ.

Гэрэл зургийг MPA.mn-ээс 

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42202
0 эможи
keyboard_arrow_up