Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Монгол зэс” корпораци: Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш төр хувийн өмчийг булааж авсан анхны тохиолдол боллоо

2017 оны 4 сарын 03

Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авах шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сарын 29-ны өдрийн хуралдаанаар гаргасан. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-д “Монголын зэс” корпорацийг төлөөлөн сонгогдоод байсан М.Мөнхбаатар, Ц.Пүрэвтүвшин, Да.Ганболд нар  мэдээлэл хийлээ.

"Монголын зэс" корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин “Дөнгөж сая "Эрдэнэт"-ийг 100 хувь төрийн өмчит болсныг албан бусаар хэллээ. Бид энэ талаарх албан ёсны тайлбарыг Төрийн өмчийн хорооноос авах гэсэн боловч хариу өгсөнгүй. Өнөөдөр болж байгаа процесс бол товчхондоо төрийн дээрэм. Дээрэм дээрэмдээ хувьцаа эзэмшигчдэд хэлэхгүй хувь хүний өмчид төр халдаж байна” гэв.

Өнөөдөр Засгийн газарт манайхтай хэлцэл хийх ажлын хэсэг байгуулагдсан гэж хэвлэлээр мэдээлж байгаа ч бодит байдал дээр тийм зүйл болоогүй. Хэлцэл  болоогүй байхад булааж авах ажиллагаа л боллоо шүү дээ. Бид өнөөдөр хуультай цаазтай улсад амьдарч байгаа биз дээ. Хүнийг яаж дээрэлхэж, яаж харлуулж, буруутгаж болдгийг олон улсад тунхаглалаа шүү дээ. Төрийн өмчид авангуутаа П.Орхон бид нарыг чөлөөллөө. Засгийн газрын зүгээс бидэнд цахимаар, и-мэйлээр утсаар ч холбогдож мэдээлэл өгөөгүй гэж албаны хүмүүс хэллээ.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн “Өнгөрсөн долоо хоногт хувьцаа эзэмшигчдийн хурал хуулийн дагуу болсон. ТУЗ өөрсдийгөө томилдоггүй. Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаад холбогдох шийдвэрүүдийг гаргасан. Уг хурлаар "Монголын зэс" корпорацийн 3 хүнийг ТУЗ-өөс чөлөөлсөн.

"Эрдэнэт" үйлдвэр бол бизнесийн байгууллага. Бизнесийн байгууллагын ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон хүмүүсийн хувьд ашигтай ажиллуулахын тулд  ажиллаж байгаа. Зарим бүтцийг өөрчилж, шинэчилнэ. Гэхдээ 7-8 дэд захирал тавих асуудал байхгүйг хариуцлагатайгаар хэлье. "Эрдэнэт" үйлдвэр хоёр улсын хамтарсан үйлдвэр байх хугацаандаа олон улсын гэрээнд заагдсаны дагуу харьцангуй нууцлаг байсныг та бүхэн мэдэж байгаа.

123

123

123

123

123

123

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42164
0 эможи
keyboard_arrow_up